ТӨСЛИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

"Адина-Тэгш боломж" ТББ нь 2024 оны 1-р сараас эхлэн Монгол улсын Боловсролын Яам, Люксембургийн Их Вант улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Монгол улсын ЕБС-ийн багш нарт зориулсан "Тэгш хамран сургах боловсролын онлайн сургалтын платформ бий болгох" төслийг ПАДЕМ Олон Улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь 2024-2025 онд хоёр жилийн хугацаатай Улаанбаатар хот болон 21 аймгийн хүрээнд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, төслийн зорилтот 30 сургууль, болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй хүрч ажиллана.

Төслийн зорилго:

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад (ЕБС) суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах

Төслийн үндсэн зорилтууд:

  • Төрийн байгууллагуудын тэгш хамран сургах боловсролын тогтолцооны уялдаа холбоог сайжруулах
  • ЕБС-ийн багш нарын тэгш хамран сургах мэдлэг, ур чадварыг сайжруулах

Төслийн шууд ашиг хүртэгчид:

  • 32 боловсролын мэргэжилтэн
  • 30 сургуулийн 600 багш
  • 90 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
  • 90 эцэг эхийн төлөөлөл

Төслийн шууд бус ашиг хүртэгчид:

  • ЕБС-ийн багш нар
  • Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид
  • ХБХ-ийн эцэг эх, асран хамгаалагчид
  • Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтэн, ТББ-ууд

Хамтран ажиллаж буй түншлэгчид:

Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар, Тэгш хамруулан сургах хэлтэс
30 зорилтот сургууль
Багш, мэргэжилтнүүд
Төрийн бус байгууллагууд
Эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл

Санхүүжүүлэгч

Sponsor 2
Sponsor 1
Sponsor 3

Хэрэгжүүлэгч

Implementer 1
adina logo png

Бидэнтэй хамтран ажиллах

"Адина-Тэгш боломж" ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн төслүүдэд хамтран ажиллахыг урьж байна.